ТАН эвсэл гэж юу вэ?

"Төлсөн авснаа нийтэл" буюу иргэний нийгмийн ТАН эвсэл нь Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС)-ыг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан юм.  ОҮИТБС-ын нэг онцлог бол түүний хэрэгжилт нь төр засаг, компани, иргэний нийгэм гэсэн гурван талын хамтын ажиллагаа, эрх тэгш түншлэлд тулгуурладаг явдал юм. Санаачлагын хэрэгжилтийн бүх үйл явцад эдгээр талууд ижил тэгш эрхтэйгээр оролцох ёстой. Тиймээс ч дээрх зорилготойгоор 2006 оны 10 сард 17 бие даасан төрийн бус байгууллага нэгдэн тус эвслийг анх байгуулж байв. 

Эвслийн үйл ажиллагаа олборлох салбарын зүгээс татвар болон бусад хэлбэрээр төр засагт төлж байгаа бүхий л төлбөрийг ил тод болгоод зогсохгүй, хөрөнгө оруулалтын болон тогтвортой байдлын гэрээ, олборлох салбарын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн олголт, хяналтыг ил тод болгох чиглэлээр үйл ажиллагаагаа тэлээд байна.

Дэлгэрэнгүй

 

EITI буюу ОҮИТБС гэж юу вэ?

Газрын тос, байгалийн хий, уул уурхайгаас орох орлогоос хараат эдийн засагтай улс орнуудад ил тод, хариуцлагатай байдлыг хөхиүлэн дэмжсэнээр орлогыг буруу зохицуулснаас үүдэж болох сөрөг нөлөөллийг багасгаж болно. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын үндсэн утга агуулга нь тун энгийн,нэг талаас төр засаг олборлох үйлдвэрлэлээс орж ирж буй бүх мөнгөн урсгалыг нийтэд ил тод мэдээллэх ёстой. Ийм мөнгөн урсгалд олборлох үйлдвэрлэлийн компаниудаас авч буй бүх төрлийн татвар, төлбөр, хураамж, хандив, тусламж, ногдол ашиг зэргийг оруулан тайлагнана. Нөгөө талаас олборлох үйлдвэрлэл явуулж буй компаниуд төрийн бүх шатны байгууллагад төлж буй мөнгө төлбөрүүдийг олон нийтэд ил тод мэдээллэх ёстой.

Дэлгэрэнгүй

2010-09-03

Сурталчилгаа

  

Хэвлэл

Mongolia Third EITI Reconciliation Report 2008
 
Монголын ОҮИТБС-ын III буюу 2008 оны нэгтгэл тайлан
 
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Засгийн газрын саналын талаарх шүүмж
 

Хэлэлцүүлэг

Сэдэв: Стратегийн ордууд
Оролцогч талууд:
Төрийн байгууллагууд
Хувийн салбар
Иргэн, иргэний эвсэл

Сайна уу Зочин

Нэвтрэх

Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг марсан
Шинээр бүртгүүл

Зургийн цомог


Санал асуулга

Гэнэтийн ашгийн татварыг цуцлах нь зөв үү?
Үр дүнг харах

ТАН эвслийн мэдээ

- Ашигт малтмалын олборлолтын дараа экосистемийг нөхөн сэргээх нь сэдэвт лекц зохион байгуулагдана 2010-09-01 16:48:00
- ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 2010 оны анхны хуралд ТАН эвслийн төлөөлөл оролцно 2010-03-03 00:00:00
- ТАН эвслийн бүх гишүүдийн хурал 2010-02-03 00:00:00
- ТАН эвсэл гурван сайдад хандан асуулга хүргүүлэв 2009-09-01 07:16:43
- Дундговь аймагт“Эрдэнэдалайн уул уурхай – иргэдийн оролцоо, хяналт” сургалт зохион байгуулжээ 2009-04-29 11:00:00
бусад ...

Бусад мэдээ

Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн
2010-12-11 00:00:00
dataЭрхэм зорилго:
-Буйр нуур, Халх Гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалж, нөхөн сэргээх
Үйл ажиллагаа явуулж буй газар:
- Дорнод аймаг (5 сум)
- Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газар
Харилцах хаяг:
Нэр:  Д. Ганцогт, Хөдөлгөөний Тэргүүн  
Утас: (976) 99585884
Имэйл: dgantsogt@yahoo.com
Тавантолгойг ашиглах түүхэн тогтоолд УИХ “Гарын үсэг” зурлаа
2010-07-08 00:00:00
 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай түүхэн шийдвэрт УИХ өчигдөр “гарын үсэг” зуржээ. Үүнд Тавантолгойн ордыг төрийн өмчит “Эрдэнэс MGL”-ийн охин компани болох
“Эрдэнэс Тавантолгой” компани хариуцна. Өөрөөр хэлбэл, уг орд дахь
толгой компани нь энэ болж, хувьцаагаа 100 хувь эзэмшинэ. Үүний 10
хувийг ард түмэндээ үнэгүй эзэмшүүлэх юм.

Мөн 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр, 30 хувийг
гадаад, дотоодын бирж дээр худалдана. Үлдсэн 50 хувийн хувьцааг
“нөөцлөх”-өөр төсөлд тусгасан байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл Өнөөдөр сонины 2010 оны 7 сарын 8-нд нийтлэгдсэнийг энд дарж үзнэ үү. 
Г. Пүрэвбаатар: Тавантолгой нөөцөөрөө дэлхийн цөөхөн ордын нэг
2010-07-08 00:00:00
Доктор, профессор Г. Пүрэвбаатар Тавантолгойн ордны талаар төрөөс баримталж буй бодлогын талаар шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд, сайжруулах, засаж залруулах зүйл их байгаа талаар Өнөөдөр сонины 2010 оны 7 сарын 8-ны дугаарт нийтэлсэн байна. Юуны өмнө, стратегийн ордуудын хувьцааны 75-100%-ийг төр эзэмшиж, бүрэн хяналтаа тогтоож, ашиг орлогыг нь захиран зарцуулахгүй бол тэдгээрийн стратегийн ач холбогдол үгүй болно. Манайх хөрөнгө оруулах мөнгөгүй, шинэ техник технологи эзэмших чадваргүй, хайгуул хийсэн этгээдийн зардалд барьцаалагдах, стратегийн ордуудыг ашиглах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж чадахгүй, ашиглах арга хэлбэрээ олохгүй гэх мэт шалтгаанаар стратегийн ордуудыг жинхэнэ агуулгаар нь эзэмшихгүй байгаа талаар Өнөөдөр сонины 2010 оны 7 сарын 8-ны дугаарт нийтлэгдсэнийг энд дарж үзнэ үү.
Тавантолгойн төслийг 88.7 хувиар баталжээ
2010-07-08 00:00:00
УИХ-ын чуулганы 2010 оны 7 сарын 7-ны нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай тогтоолын төслийг баталсан тухай мэдээлэл Зууны мэдээ сонины 2010 оны 7 сарын 8-ны дугаарт нийтэлжээ. Тогтоолыг батлах эсэхээр санал хураахад ирцэд бүртгэгдсэн 62 гишүүнээс долоо нь эсрэг санал өгсөний дотор УИХ-ын гишүүн Ц. Батбаяр, Г. Баярсайхан, Л. Гүндалай, Х. Тэмүүжин, О. Чулуунбат, Ц. Мөнх-Оргил, Д. Тэрбишдагва нар байсан байна. Тэдний зарим нь чуулганы танхимд байгаагүй байна. Энэ тухай мэдээллийг энд дарж үзнэ үү.
Европчууд төсвөө танаж, харин Монголчууд...
2010-07-08 00:00:00
Грек улс удаан хугацааны турш санхүүгийн тайлангаа буруу мэдүүлж байснаас болж их хэмжээний өрөнд идэгдэж, Европын эдийн засгийн хувьд хүндрэлтэй асуудал болоод байсан байна. Харин тэд төсвийн алдагдлаа 42%-иар бууруулж чаджээ. Дэлхийн эдийн засгийн хямралаас гарахын тулд Европын зарим улс орнууд эхнээсээ эдийн засгаа аврах алхмуудыг хийж эхэлжээ. Португаль улсын хувьд Засгийн газар нь төсвийн алдагдлаа 7%-иас бууруулж, 2011 онд ДНБ-ний 4.6%-д барина гэсэн зорилт тавиад байна. НӨТ болон орлогын татвар, ашгийн татваруудаа тус бүрд нь 1-2.5%-иар нэмэгдүүлж, төсвийн байгууллагуудын дээгүүр албан тушаалтнууд болон улстөрчдийн цалинг 5%-иар танах шийд гаргасан байна. Франц улсын хувьд Ерөнхий сайд нь одоо байгаа 8%-ийн төсвийн алдагдлаа 2013 он гэхэд 3% болгож бууруулна гэж мэдэгджээ. Үүний тулд 100 тэрбум еврогоор төсвийн алдагдлаа багасгах ажээ. Олон улсын валютын сангаас ДНБ дэх төсвийн алдагдлыг 6.0%-иас илүү гаргаж болохгүй гэж анхааруулж байгаа ч одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж буй төсвийн тодотголоор энэ тоо 6.6% болно гэж байгаа талаар Ардын эрх сонины 2010 оны 7 сарын 8-ны дугаарт нийтлэгдсэнийг энд дарж үзнэ үү.
Copyright © 2006 - 2010 www.eiti.mn. All rights reserved.